Манай хамт олон

“Есөн Мед” ХХК нь анх 2015 онд гадаад худалдааны чиглэлээр байгуулагдаж, 2019 онд эмнэлгийн салбарт үйл ажиллагаагаа эхэлснээс хойш Монгол улсын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, хүн ардыг зайлшгүй шаардлагатай чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангахыг зорин ажилласаар ирсэн. 2021 оноос менежментийн шинэчлэлийг хийж компанийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, зах зээлд эзэлсэн байр сууриа бэхжүүлэх тогтвортой өсөлтийн стратегийг ханган үйл ажиллагаагаа явуулж байна.

Бидний зорилго

  • Төрөл бүрийн эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, эмийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэх.
  • Монголын зах зээлд шинэлэг бүтээгдэхүүн нийлүүлэх
  • Дэлхийн генетикийн шинжлэх ухааны тэргүүлэх тоног төхөөрөмж, урвалж оношлуурын ханган нийлүүлж, цаашдаа Монгол улсын генетикийн салбарыг хөгжүүлэх

Алсын хараа

Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгсэл болон тоног төхөөрөмж ханган нийлүүлэх салбарт олон улсын жишиг стандарт, чанарыг эрхэмлэн салбарыг эрчимтэй хөгжүүлнэ. Эрүүл мэндийн орчин үеийн шинэлэг, инновацийн үйлчилгээг цогцоор нь хүргэсэн хүний эрүүл мэндэд чанартай,орчин үеийн бүтээгдэхүүнийг гарт нь хүргэх жишиг компани байна.

Хамтын ажиллагаа

AFG