Жирэмслэлт ба бөөрний өвчин

Нийт жирэмслэлтийн 8,7 хувьд тохиолддог.

Гломерулонефрит

Тодорхойлолт: Халдвар харшлын гаралтай, бөөрний түүдгэнцрийг голчлон өвчлүүлдэг эмгэг юм. Жирэмслэлттэй холбоотой сэдэрч болно, жирэмсний явцыг хүндрүүлдэг

Шалтгаан: Үүсгэгч- цус задлагч А бүлгийн streptococcus 12-р хэлбэрийн нян

  • Тагнайн гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу хоолойн мах 
  • Амьсгалын дээд замын өвчин
  • Улаан эсэргэнэ
  • Арьсны идээт үрэвсэлээр өвчилсний дараа 10-15 хоногийн дараа үүснэ

Эмнэл зүй: Архаг явцтай, 4 хэлбэртэй

  1. Бөөрний:
    1. Шээсээр уураг ялгарах
    2. Цусны сийвэнгийн уураг багасах
    3. Ихээр хавагнах
    4. Холестрин ихсэх
  2. АД ихсэх:
    1. АД ихсэх 
    2. Цустай шээх
    3. Зүрхний зүүн ховдол томрох
    4. Аортийн цэгт 2-р авиа өөрчлөлттэй
    5. Хавагнах, нүдний өөрчлөлт бүдэг илэрнэ
  3. Холимог: Хавагнах, АД ихэссэн үед гарсан шинж тэмдгүүд илэрнэ
    1. Судасны өөрчлөлт (гестозтой хавсрах, ураг эндэх, дутуу төрөх эрсдэл өндөр)
  4. Далд: 60 хувьд тохиолдоно
    1. Шээсээр бага зэрэг уураг ялгарна гэвч аюултай

Эмчилгээ: 

  • Биеийг эсэргүүцэл дэмжих
  • Даарах, ханиаднаас сэргийлэх
  • Хоолны дэглэм- уураг 70-160гр, давс 5гр, шингэн 800-1000мл
  • Шингэн сэлбэлт
  • Антибиотик шаардлагатай үед
  • Аль хэлбэр вэ гэдгээс шалтгаалан өөрөөр эмчилгээ хийнэ- артерийн даралт буулгах, хаван буулгах, ургийн тэжээлийн дутагдалаас сэргийлэх, зүрх судасны үйл ажиллагаа дэмжих, хордлого тайлах

Пиелонефрит

Тодорхойлолт: Бөөрний аяганцар, тэвшинцэр, бөөрний хальс, бөөр орчмын эслэгийн тогтолцооны үрэвсэлт өвчин. 

Шалтгаан: Е.коли, сапрофид нян, стафилококк, стрептококк, интерококк зэрэг нянгийн халдварууд

Эмгэг жам: анхны голомт- шээс бэлгийн зам, үтрээ, ходоод гэдэс, хоолой шүдэнд байрлах нян цус, өгсөх зам, тунгалагаар дамжин бөөрөнд очин өвчлүүлнэ.

Эмнэл зүй: хурц архаг гэсэн 2 хэлбэртэй

Хурц:

  • 38-40 градус хүртэл халуурах
  • Толгой, бүх бие өвдөх
  • 2-3 өдрийн дараагаар бүсэлхийгээр 2 талд өвдөх цаашид баруун талд өвдөнө. Учир нь жирэмслэснээс шээс дамжуулах цорго баруун тийш томорсон байдаг
  • Өвдөлт тэр талын гуя цавь дамжина
  • Симптом пастернацкий эерэг

Архаг:

  • Хүүхэд үед өвчлөөд жирэмсэн үед сэдэрнэ
  • БЕБ хөнгөг- сэдрэлгүй үед
  • Ууц нуруугаар бага зэрэг өвдөнө

Оношилгоо:

  • ШЕШ
  • Хоногийн шээс ялгаралт хэмжих
  • Шээсний бактериологи
  • Шээсний антибиотик мэдрэг
  • Хоногийн уураг алдалт
  • Цусны биохими- ерөнхий уураг, түүний фракц, креатинин, мочевин, үлдэгдэл азот, холестрин, билирубин
  • Электролит, хүчил шүлтийн байдал

Эмчилгээ: 

  • Хоолны дэглэм- илчлэг өндөр, витаминлаг, шингэн сайтай, чанартай, давс багатай
  • Шээсний гарц сайжруулах- өдөрт хэдэн удаа өвдөг тохой байрлалд 5 минут 
  • Антибиотик 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *