Сонсгол бууралт

[vc_row][vc_column][vc_row_inner][vc_column_inner width=”1/6″][/vc_column_inner][vc_column_inner width=”2/3″][vc_column_text text_larger=”no”]Өнөөдөр дэлхий даяар 430 сая гаруй сонсголын бэрхшээлтэй хүн байгаагаас 34 сая нь хүүхдүүд байна. Уг тоо 2050 он гэхэд 700 сая хүрэх төлөвтэй байна.

Сонсгол бууралт аль ч насныханд үүсч болох бөгөөд сонсгол бууралтанд нөлөөлөх олон хүчин зүйлс бий. 

  • Урагт
  • Удамшлын хүчин зүйл
  • Жирэмсэн үеийн халдвар (Улаанууд, цитомегаловирус зэрэг)
  • Төрөх үед
  • Төрөх үеийн бүтэлт
  • Нярай жин хэт бага байх
  • Шарлалт
  • Бага насанд
  • Дунд чихний үрэвсэл олон дахин давтагдах
  • Менингит
  • Вирүсийн халдварууд (гахайн хавдар гэх мэт)
  • Насанд хүрэгчидэд
  • Бусад эрхтэн тогтолцооны эмгэгүүд (чихрийн шижин, бөөрний архаг дутагдал)
  • Тамхидалт
  • Толгойн гэмтэл
  • Хэт чанга дуу чимээ
  • Ажлын шуугиан
  • Гэнэтийн сонсгол бууралт гэх мэт

Дээрхи олон төрлийн хүчин зүйлсээс шалтгаалан сонсгол бууралт үүсэх боломжтой ба бид өдөр тутмын хийж буй дадал зуршилаас шалтгаалан үүсэх сонсгол бууралтаас сэргийлэх бүрэн боломжтой.

Үүнд: Чихэвчний байнгын хэрэглээ, үйлдвэрийн байнгын дуу чимээ, тамхи таталт г.м 

Бидний өдөр тутам сонсож буй дуу чимээний чанга, сулыг “дБ” нэгжээр хэмжих бөгөөд бид 85дБ-с чанга дуу чимээнд байнгын өртсөнөөр дуу чимээний шалтгаанд сонсгол бууралт үүсдэг. Нэгэнт сонсголын мэдрэл болон мэдрэхүйн үслэг эсүүд гэмтсэн тохиолдолд дахин сэргэхгүй!

Жишээ нь шивнээ яриа 30дб, энгийн яриа 50-60дб, мотоциклийн чимээ 90дб байдаг бол чихэвчээр хамгийн чанга дээр тааруулахад 110дБ байдаг байна. 

Хэрэв сонсгол бууралт үүссэн тохиолдолд нарийн мэргэжлийн чих, хамар, хоолой, сонсголын эмчид хандан шалтгааныг тодруулж эмчилгээний аргыг тодорхойлно. Шалтгаанаас хамааран сонсгол бууралтын эмчилгээнд эмийн эмчилгээ, мэс заслын эмчилгээ (хэнгэрэг нөхөх мэс засал, дунгийн суулгац) мөн сонсголын аппарат зэрэг багтана. [/vc_column_text][/vc_column_inner][vc_column_inner width=”1/6″][/vc_column_inner][/vc_row_inner][/vc_column][/vc_row]

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *