Үргүйдэл гэж юу вэ?

[vc_row][vc_column][vc_row_inner][vc_column_inner width=”1/6″][/vc_column_inner][vc_column_inner width=”2/3″][vc_column_text text_larger=”no”]Үргүйдэл гэдэг нь 1 жилийн турш ямар нэг хамгаалах арга хэрэгсэл хэрэглэлгүй бэлгийн харьцаанд орж байгаа боловч жирэмслэхгүй байхыг хэлнэ. Гэвч үүнийг жирэмслээгүй тохиолдол гэх болохоос жирэмслэх боломжгүй гэсэн утга биш юм.

Эрэгтэй үргүйдэл гэж юу вэ?

Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас БНСУ-д гэрлэсэн 10 хос тутмын нэг нь үргүйдэлтэй гэж гарсан байна. Үргүйдэл гэхээр эмэгтэй хүнээс шалтгаантай хэмээн ойлгож, эмэгтэй хүнд бүх бурууг тохдог байсан үе саяхан. Яг үнэндээ нийт үргүйдлийн 33% нь эрэгтэйгээс хамааралтай ба 20% нь эмэгтэй эрэгтэй хоёулаа ямар нэг асуудалтай байдаг. 

Эрэгтэй үргүйдлийн шалтгаан

Эрэгтэй үргүйдэл нь ерөнхийдөө 2 шалтгаантай байдаг..

Эр бэлгийн эс байгаа ч эр эсийн тоо цөөн болон хөдөлгөөний чадвар нь тааруу байх тохиолдлыг Олигозоосперми (Оligospermia) гэнэ. Харин үрийн шингэний дотор эр бэлгийн эс нэг ширхэг ч гарахгүй тохиолдлыг Aзоосперми(Azoospermia) гэж нэрлэдэг.

Хэдийгээр үрийн шингэний шинжилгээгээр хэвийн гарсан боловч үрийн шингэн дархлаагүй байх юмуу эр бэлгийн эсийн толгой хэсгийн ДНХ бүтцэд гажиг үүссэн байх тохиолдол ч үргүйдлийн шалтгаан болдог.

Олигозооспермийн гол шалтгаанууд:

  • Венийн судасны бүдүүрэл 

Төмсөгний венийн судас бүдүүрч мушгирсан байдлыг венийн судасны бүдүүрэл гэж хэлдэг. Нийт эрчүүдийн дунд 15-20%, үргүйдэлтэй эрчүүдийн дунд 25-40% тохиолддог. Ихэнхдээ зүүн талын төмсгөнд тохиолддог. Үргүйдэлд хүргэдэг шалтгаан нь өргөссөн венийн судас төмсөгний халууныг ихэсгэсэн, хүчилтөрөгчийн хангамжийг бууруулсны улмаас болж гормоны тэнцвэр алдагдан эр эсийн амьдрах чадварт муугаар нөлөөлдөг байна

  • Халдвартай эр эс

Эр бэлгийн эс гадагшлах суваг бөглөрөх эсвэл халдвар авах, мэс засал, венийн судасны бүдүүрэл зэргээс болж эр эсийг ялгаруулдаг төмсөгний дотор хана задарч дархлаагүй эр эс гадагшилснаар эр эсэд вирус халдварлах магадлалтай. Энэ вирус нь эр эсийн гадна талд наалдан хөдлөх чадварыг бууруулж эр эс өндгөн эс рүү хатгаж ороход саад учруулдаг. Эр бэлгийн эсийн толгойн хэсэгт наалдсан тохиолдолд үрийн шингэний шинжилгээгээр эсийн тоо болон хөдөлгөөн хэвийн гарах ч үр тогтох чадвар нь хэвийн бус гарч үргүйдлийн шалтгаан болдог.

  • Гормоны өөрчлөлт

Төмсөг болон өнчин тархинаас ялгарах гормон нь эр бэлгийн эс бүрэлдэн тогтоход оролцдог ба энэ гормон нь маш багаар ялгарах юмуу гормоны тэнцвэр алдагдвал Олигозоосперми юм уу бүр хүнд тохиолдолд Aзоосперми буюу эр эс байхгүй гэж гарах магадлалтай.

  • Өнгөтэй үрийн шингэн буюу Рyospermia

Өмнө нь бэлгийн замын халдварт өвчин болон үрэвсэлт өвчин тусч байсан болон энэ төрлийн өвчтэй байгаа эрэгтэй хүний үрийн шингэнээс халдвартай эс болох цусны цагаан эс олноор гарч энэ нь цусны цагаан эснээс ялгарах дархлааны бодис юм уу идэвхитэй хүчилтөрөгч нь эр бэлгийн эсийн хөдөлгөөн болон чадварыг бууруулж үргүйдэлд хүргэдэг.

  • Тамхи

Тамхидалт нь эр эсийн хөдөлгөөнийг сааруулж, амьдрах хугацааг нь багасгаж, удмын мэдээлэлд өөрчлөлт оруулна. Мөн тамхи татдаг эрчүүдийн бэлгийн дур хүсэл сул, бэлгийн ажлыг цөөхөн хийдэг байна. Эмэгтэй хүний хувьд өндгөн эс боловсрох чадварт муугаар нөлөөлдөг байна.

  • Архи

Архаг хэлбэрээр архийг уувал эрчүүдийн төмсгийг агшаахаас гадна цусан дах эрэгтэй гормоныг багасгаж эр эсийн тоо, хөдөлгөөн болон хэлбэрт өөрчлөлт оруулдаг. Мөн их хэмжээгээр тогтмол хэрэглэх үед элэгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлж улмаар бэлгийн дааврын солилцоонд оролцдог байна

  • Бусад шалтгаан

Төмсөгний үрэвсэл болон бусад илрээгүй төмсөгний эмгэг, ажлын орчин, саун, сүүлийн үед авсан илрээгүй ямар нэг өвчин гэх мэт.

Азооспермийн шалтгаанууд:

Азоосперми нь үрийн шингэний гадагшлах суваг бөглөрснөөс болсон Битүүрэлтэй Азоосперми, төмсөгнөөс эр бэлгийн эс боловсорч байгаа боловч өөрчлөлттэй, Битүүрэлгүй Азоосперми гэж хуваадаг.

Битүүрэлтэй Азоосперми

  • Бактерийн халдвараас болсон битүүрэл – Өмнө нь төмсөгний дайврын үрэвсэл болон төмсөгний үрэвсэл тусч байсан тохиолдолд хэт үрэвслийн хор нөлөөнөөс болж эр бэлгийн эсийн гадагшлах суваг битүүрснээр Азоосперми болдог. Энэ мэтчилэн хурц үрэвслээс гадна бэлгийн замын халдвар болон сүрьеэ зэргээс төмсөгний дайвар болон үрийн шингэн дамжих сувагт архаг үрэвсэл үүсэж эр бэлгийн эсийн гадагшлах суваг битүүрэх тохиолдол бий.
  • Эр бэлгийн эс гадагшлах суваг төрөлхийн битүү Азоосперми – Маш ховор тохиолдол боловч төрөлхийн эр эс гадагшлах суваг бүрэлдэн тогтоогүй үед төмсөгнөөс эр бэлгийн эс хэвийн байдлаар боловсрон гарах ч дамжих суваг байхгүй учраас гадагшилж чадахгүйн улмаас үрийн шингэний шинжилгээгээр Азоосперми гэж оношлогддог.

Битүүрэлгүй Азоосперми

Үргүйдлийн оноштой нийт хүмүүсийн 1-5%-д энэ шалтгаан байдаг ба эр эс бүрэлдэхгүй байгаа юм уу үйл ажиллагаа хэвийн бус тохиолдлыг төмсөгнөөс эд эс авах шинжилгээгээр нотлох шаардлагатай болдог. Үүний гол шалтгаан нь :

  • Төмсөгний буруу байрлалын эмгэг (Крипторхиз) болон венийн судасны бүдүүрлийн хүнд тохиолдолд.
  • Химийн эмчилгээний дараа
  • Хүрээлэн буй орчны нөлөө
  • Kleine Pelter-ийн хам шинж гэх мэт хромосоны өөрчлөлттэй үед – Өндгөн эс болон үрийн шингэний боловсрох явцад өөрчлөлт орж хромосоны тоо нэмэгдэх юм уу бүтцэд нь өөрчлөлт гарах тохиолдлыг хэлэх ба энэ тохиолдолд эр эс боловсрох явцад саад учруулж Азоосперми оноштой эрэгтэй үргүйдэл болдог.
  • Y хромосоны үргүйдлийн удамшил–Хромосоны үргүйдлийн удамшлийн шалтгаан нь тодорхойгүй ба Азоосперми оноштой хүмүүсийн 15%-с илэрдэг байна.
  • Шалтгаан нь тодорхойгүй–Үргүйдлийн оноштой олон хүнээс дээр дурдсан үргүйдлийн шалтгаанууд тодорхой болж илэрдэггүй. Үүний учир нь эр эс бүрэлдэх явцад маш олон тооны ген болон хянах элементүүдтэй хамааралтай байдаг ба сүүлийн үеийн оношилгооны аргаар үүний нэгээхэн хэсгийг л мэдэх боломжтой юм.

Эрэгтэй үргүйдлийг оношилох шинжилгээ

  • Үргүйдлийн чиглэлээр олон жил ажилласан дадал туршлагатай эрэгтэйчүүдийн мэргэжлийн эмчийн үнэн зөв оношилгоо
  • Компьютероор үрийн шингэнийг задлан шинжилдэг нарийвчилсан үрийн шингэний шинжилгээ
  • Гормоны шинжилгээ болон эр эсийн халдвартай эсэхийг тогтоох шинжилгээ
  • Шулуун гэдэсний ЭХО-г ашиглан даавар ялгаруулагч болон үрийн шингэн дамжих сувгийн шинжилгээ
  • Төмсөгнөөс эс авах шинжилгээ
  • Хромосон, үргүйдлийн генийн шинжилгээ, эр эсийн доторх ДНХ шинжилгээ.

 

Эрэгтэй үргүйдлийн эмчилгээ

Олигозооспермийн тохиолдол: Үрийн шингэний шинжилгээгээр эр эсийн тоо, хөдөлгөөн, хэлбэр нь өөрчлөлттэй үе 

  • Венийн судасны бүдүүрэл

Үрийн шингэний шинжилгээ хэвийн бус гарсан үед үзлэг болон хуухнаг (хушга)-н ЭХО шинжилгээгээр венийн судас бүдүүрсэн эсэх нь тогтоогдвол венийн судасны бүдүүрлийг арилгах мэс засал хийгдэнэ. Мэс заслын дараах үрийн шингэн шинжилгээний сайжрал нь 70% ба 1 жилийн дотор жирэмслэх магадлал нь 40-50%-тай болдог.

  • Гормоны өөрчлөлт

а. Калманы гажиг – Гормоны аргаас хамгийн үр дүнгээ өгдөг нь эр эсийг бүрэлдэхэд оролцдог өнчин тархины гормоныг солих үйлчилгээтэй тариаг долоо хоногт гурван удаа тарих ба энэ нь хүнд хэлбэрийн Азоосперми оноштой хүнд ч үр дүнгээ үзүүлдэг.

б . Эмэгтэй, эрэгтэй гормоны тэнцвэргүй байдал – Хэвийн үед эрэгтэй гормон нь эмэгтэй гормонтой харьцуулахад 15 дахин их байдаг. Харин 10 дахин бага гарсан тохиолдолд гормоны тэнцвэргүй байдлаас үүдэлтэй эрэгтэй үргүйдэл гэж үздэг. Энэ үед Arimidex гэх эмэгтэй гормоны хэвийн хэмжээг зохицуулах үйлчилгээтэй тариаг хэрэглэвэл үр дүнгээ өгдөг.

в . Шалтгаан нь тодорхойгүй эрэгтэй гормоны багасалт, өөрчлөлт – Энэ үед Clomiphene болон HCG зэрэг гормоны эм, тариаг хэрэглэсэн хүмүүсийн талаас бага хувьд нь үр дүнгээ өгдөг.

Азооспермийн тохиолдол

  • Мэс заслын аргаар эмчлэх боломжтой тохиолдол

Битүүрэлтэй Азооспермийн үед мэс заслын аргаар эмчлэх боломжтой ба энэ нь үрийн шингэнээс эр эс гарах боломжтой болгож өгнө. Үрийн шингэн дамжих суваг битүүрсэн үед сувгийн бөглөөг гаргах мэс засал, төмсөгний дайврын орчимд бөглөрсөн бол үрийн шингэн дамжих сувгийн болон төмсөгний дайврын бөглөөг гаргах мэс засал хийгдэх ба энэ нь мэс заслын тусгай микроскопыг ашиглан хийдэг. Эр бэлгийн эс үрийн шингэнээс амжилттай гарах тохиолдол нь үрийн шингэн дамжих сувагт хийсэн мэс заслаар 90%, төмсөгний дайврын бөглөөг гаргах мэс засал нь 50% орчим нь амжилттай болдог.

Үрийн суваг орчимд бөглөрсөн бол шээсний сувгийн зориулалтын дуранг ашиглан үрийн сувгийн эхлэлд зүсэлт хийж эмчилнэ.

Мэс заслын аргаар эмчлэх боломжгүй тохиолдол

Битүүрэлтэй Азооспермийн үед үрийн шингэн дамжих суваг төрөлхийн байхгүй тохиолдол болон олон газар бөглөрсөн юм уу төмсөгний дайврын амсраас эхлээд бөглөрсөн тохиолдолд мэс заслын аргаар эмчлэгдэх боломжгүй юм. Ийм үед төмсөгний дайвар эрхтнээс эсвэл төмсөгнөөс эр эс гарган авч, гарган авсан эр эсийг өндгөн эсрүү шууд тарьж хийснээр үр хөврөл явуулж үр шилжүүлэн суулгах ажилбарыг хийнэ. Нэг удаагийн үр шилжүүлэн суулгах ажилбараар амжилттай жирэмслэх магадлал 40%-тай байдаг. Үүнээс үлдсэн эр бэлгийн эс юм уу төмсөгнөөс авсан эсийг хөлдөөн хадгалж болох ба дараа удаагийн үр шилжүүлэн суулгалтад үүнийг ашиглаж болох тул дахин шинжилгээ эмчилгээ хийх шаардлагагүй давуу талтай.

Битүүрэлгүй Азоосперми

Төмсөгний битүүрэлгүй хэрнээ Азоосперми оноштой хүмүүс эмчилгээний аргагүй учраас хүүхэд үрчилж авах юм уу донорын эр бэлгийн эсийг ашиглан зохиомлоор үр суулгах аргийг хэрэглэхээс өөр аргагүй байлаа. Харин өндгөвчруу эр эсийг шууд тарьж оруулах арга бий болж хөгжсөнөөр төмсөгнөөс нэг ширхэг эр эс олдож гарсан тохиолдолд тэр эр бэлгийн эсээр жирэмслэх боломжтой болсон юм. Эдийн шинжилгээгээр маш бага тоотой ч гүйцэд өсөлттэй бие гүйцсэн эр эс гарсан тохиодолд 90-с дээш хувьд нь эр эс гарган авах боломжтой боловч, эр эс гарсан ч бие гүйцсэн эр эс гарган авч чадаагүй, бие гүйцэх явцдаа өсөлт нь зогссон байх тохиолдолд 40%, эр эс огт гараагүй Азооспермийн үед 15%-р багасч олддог.

Эмэгтэй үргүйдэл

Эрэгтэйн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо хэвийн бөгөөд эмэгтэйн шинжилгээнүүд өөрчлөлттэй гарсан, өөрчлөлтүүд нь 1 жил эсвэл түүнээс дээш хугацаагаар жирэмслээгүй тохиолдолтой хавсарч байхыг эмэгтэй үргүйдэл гэж үзнэ.

Эмэгтэйчүүдийн үргүйдэлд нас шууд хамааралтай ба 20-24 насанд үр тогтоох чадвар хамгийн өндөр байдаг ба 30-32 наснаас жил бүр буурч байдаг.

 

  1. Умайн гаралтай үргүйдэл

Умайн гаралтай үргүйдэл эмэгтэй үргүйдлийн дотор 5-10%-г эзэлдэг ба үргүйдэл болон зуршмал зулбаанд хүргэж болох дараах шалтгаанууд байдаг. Үүнд:

  • Умайн хоргүй хавдар (миома): Умайн булчингийн гаралтай хоргүй хавдрын зангилаа нь хэмжээ, байршил болон тооноос хамаарч үргүйдлийн шалтгаан болох нь бий.  Умайн хөндийд байрлалтай эсвэл умайн салст давхарга руу түрж байрласан хавдрын зангилаа нь хэмжээнээс үл хамааран шууд үргүйдлийн шалтгаан болж болно. Харин умайн булчинт давхарга, серозон давхарга руу түрсэн хавдрын үед хэмжээ том байх, тооны хувьд олон байх нь  үргүйдлийн шалтгаан болохоос гадна жирэмсэн болсон үед зулбаанд хүргэх эрсдэлтэй.
  • Умайн төрөлхийн гаж хөгжил: Эмэгтэйн нөхөн үржихүйн эрхтний үүсэл хөгжил үр хөврөлийн 4 долоо хоногтойгоос эхлэн 11 долоо хоног хүртэлх хугацаанд явагддаг. Энэ хугацаанд аливаа хүчин хүчин зүйлсийн үйлчлэлээр хөгжлийн гажиг үүсэж болох ба нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд 3,2% тохиолдоно. Зонхилон тохиолдох гаж хөгжил нь салаа умай, умайн таславч, нэг эвэртэй умай бөгөөд аль ч хэлбэрийн үед эмэгтэй үргүйдэлтэй байх, зуршмал зулбах эрсдэл өндөр.
  • Умайн салстын наалдац буюу Ашерманы хам шинж: Үр хөндөлт, умайн хөндийг цэвэрлүүлэх зэрэг төрөл бүрийн ажилбарын үед үүсдэг биений юмгүйдэл, үргүйдэлд хүргэдэг хүндрэл бол умайн салстын наалдац юм. Энэхүү эмгэгийн үед умайн хөндийг дурандаж, наалдцын хүнд хөнгөний зэргийг тогтоох, наалдцыг салгах арга хэмжээ авдаг.
  • Аденомиоз (эндометриоз)
  1. Наалдцын гаралтай үргүйдэл    

Эмэгтэйн аарцгийн эрхтэний тэр дундаа 2 талын үрийн хоолойн наалдцын гаралтай үргүйдэл монгол эмэгтэйчүүдэд илүүтэй тохиолдож байна.

Аарцгийн хөндийд наалдац үүсэх шалтгаанууд:

  • Хэвлийн хөндийн нээлттэй мэс засал: Мухар олгой, өндгөвчний уйланхай (киста), умайн хавдар (миома), умайн гадуурхи жирэмслэлт зэрэг өвчний үед хийгдэж буй нээлттэй мэс заслын үед аарцгийн хөндийд наалдац үүсэх нь элбэг байдаг.
  • Бэлгийн замын халдварт өвчин: Хламид, заг хүйтэн, микоплазм, уреаплазм зэрэг бэлгийн замын халдварт өвчний үед үрийн хоолойн гэмтэц, наалдац үүсэх, үүнээс үүдэлтэй умайн гадуурх жирэмслэлт явагдах, цаашилбал үргүйдэлд хүргэх эрсдэлтэй.
  • Хүсээгүй жирэмслэлтийн улмаас үр хөндүүлэх: Зулбаа өсөлтгүй жирэмслэлтийн улмаас цэвэрлүүлэх зэрэг умайн хөндийд хийгдэж буй мэс ажилбарууд нь үрийн хоолойн уг хэсэг болох умайгаас гарах хэсэгт наалдац үүсгэх гол шалтгаан болдог.
  • Үрийн хоолойн наалдцыг хүндрүүлэх улмаар үрийн хоолойд ус хуримтлагдахад хүргэдэг гол шалтгаан “Үрийн хоолой сэтгүүрдэх” эмчилгээ юм. Энэхүү эмчилгээг дэлхийн бусад хөгжилтэй орнуудад хэдийнээ хэрэглэхээ больсон боловч харамсалтай нь манай оронд хийгдсээр байна. Тус эмчилгээний үед антибиотектой физиологийн уусмалыг үтрээгээр дамжуулан умайн хөндий рүү шахдаг бөгөөд гол зорилго нь даралттай уусмалаар үрийн хоолойн наалдцыг салгах юм. Гэвч энэ эмчилгээ ямар ч үр дүнгүйгээс гадна шахсан уусмал үрийн хоолойд хуримтлагдаж гидросальпингит буюу усжсан үрийн хоолойн үрэвслийг үүсгэдэг байна.
  • Бага аарцгийн хөндийд наалдац үүсгэдэг өвчнүүдийн нэг нь “Эндометриоз” юм.

 

  1. Эндометриоз 

Эндометриоз нь эмэгтэйчүүдийн өвчнүүдийн дотор өргөн тархалттай тохиолддог даавар хамааралт, үрэвслийн бус өвчин юм. 

Умайн хамгийн дотор давхарга болох эндометр умайгаас өөр газар шилжин байршихыг эндометриоз гэдэг. Эндотемр төст эдүүд нь өндгөвч, үрийн хоолой, умайн холбоос, хэвлийн дотор хана, давсаг, гэдэс, сэмж гэх мэт эд, эрхтнүүдэд байршиж, сарын тэмдэг ирэх мөчлөг бүрд мөн адил ховхрон цус шүүрүүлж, тухайн хэсэг газартаа наалдац үүсгэж эхэлдэг. Иймээс эндометриоз нь эмэгтэйчүүдийн үргүйдлийн томоохон шалтгаан болдог юм.

Шалтгаан: Одоогоор энэхүү эмгэгийн шалтгаан, эмгэг жамыг бүрэн тогтоогоогүй хэдий ч хамгийн боломжит онол нь сарын тэмдэг ирэх үед цус эндометрийн эсүүдтэй хамт умайн хөндийгөөс үрийн хоолойгоор дамжин хэвлийн хөндийд хаягдаж байна гэсэн таамаглал юм. Мөн үүнээс гадна дархлалын, дааврын, мэс заслын, генетикийн гэх мэт олон таамаглалууд бий.

Шинж тэмдэг: Эндометриозын үед илрэх гол шинж тэмдэг нь сарын тэмдгийн үеийн өвдөлт болон үргүйдэл юм. Ихэвчлэн сарын тэмдэг ирэхээс 1-2 өдрийн өмнөөс эхэлж, ирсэн эхний хоногуудад намдах, сарын тэмдэг ирэхээс өмнө болон дараа нь хүрэн өнгөтэй ялгадас гарах, зарим үед сарын тэмдгийн мөчлөг алдагдах гэх мэт шинжүүд илэрнэ. Хөнгөн хэлбэрийн үед огт зовуургүй байж ч болно. Судалгаанаас үзэхэд эндометриозтой эмэгтэйчүүдийн 50-60%-д үргүйдэл дагалддаг байна.

Хэрхэн оношлох вэ?

Эндометр төст эдүүд өндгөвчид байршсан тохиолдолд ихэвчлэн уйланхай үүсгэдэг тул хэт авиан шинжилгээгээр оношлогддог. Мөн умайн булчинт давхаргад байршсан үед аденомиоз хэмээх эмгэгийг үүсгэдэг бөгөөд энэ хэлбэрийн үед хэт авиа болон тодосгогч бодистой рентген зураг авахуулж онош тодруулна. Харин бусад байршилтай үед хэт авиа болон рентгенд харагдах боломжгүй байдаг тул онош тодорхойлох үндсэн арга нь хэвлийн дурангийн мэс засал болдог.

Эмчилгээ: Эндометриозын эмчилгээ нь дааврын болон мэс заслын эмчилгээ гэсэн 2 хэлбэртэй. Өвчний хүнд хөнгөний зэрэг болон байршлаас хамаарахгүйгээр эхлээд дурангийн мэс заслын эмчилгээ хийж голомтуудыг арилгах, дараа нь эргэж үүсэхээс сэргийлэх зорилгоор дааврын эмчилгээ хийх нь үр дүн сайтай хамгийн зөв эмчилгээ болдог. Мөн мэс заслын эмчилгээ хийлгэхдээ дурангийн мэс заслыг сонгох нь өвчин дахихаас болон наалдац үүсэхээс сэргийлэх чухал ач холбогдолтой 

Үргүйдлийн үед хийгдэх шинжилгээнүүд

  1. Гормоны шинжилгээ: Сарын тэмдгийн 2-4 дэх хоногт цусаар шинжилгээ авч хийгддэг. Энэ шинжилгээгээр өндгөвчний үйл ажиллагааг шалгадаг.
  2. Үрийн хоолойг тодосгогч бодисын тусламжтайгаар рентгенд харах (HSG):Сарын тэмдгийн 7-11 дэх хоногт хийгддэг. Энэ шинжилгээгээр умай болон үрийн хоолойн эмгэгийг илрүүлдэг.
  3. Үтрээний ЭХО: Умайн эндометриозын хөвсийлт болон өндгөн эсийн боловсролтыг хянадаг.

4. Эр эсийн шинжилгээ: Эрэгтэй нь 2-3 хоног бэлгийн харьцаанд ороогүй, архи тамхи хэрэглээгүй байх шаардлагатай. Энэ шинжилгээгээр эр эсийн хөдөлгөөн, хэмжээ, бүтцийг оношлодог.[/vc_column_text][/vc_column_inner][vc_column_inner width=”1/6″][/vc_column_inner][/vc_row_inner][/vc_column][/vc_row]

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *