PATH MEDICAL

Бидний мэдрэхүйн нэгэн чухал хэсэг бол сонсох мэдрэхүй юм. Сонсох мэдрэхүй нь ертөнцийг танин мэдэхүйн нэг хэлбэр бөгөөд бага наснаас ярианы хөгжил, суралцах чадварт чухал нөлөө үзүүлдэг бол биднийг нас ахих тусам ой санамж үүсэхэд нөлөөлдөг. Сонсгол бууралтын олон хэлбэрүүдийг эрт илрүүлснээр сонсгол сэргээх, эмчлэх боломжтой байдаг. PATH MEDICAL нь бүх насны болон эрсдэлт бүлгийн хүмүүст сонсголын оношилгоог хялбар болгох шинэлэг шийдлүүдийг танд танилцуулж байна.

QSCREEN

  • QSCREEN® нь нярайн сонсголын скрининг хөтөлбөрт тохирсон хурдан найдвартай автоматжуулсан ABR шинжилгээг гүйцэтгэнэ.
  • ABR & OAE сонсголын скринингийн төгс дизайн болон гүйцэтгэлтэй.
  • Олон талт скрининг OAE платформ: TEOAE & DPOAE; олон давтамжийн FMDPOAE®.
  • 2 микрофонтой, дуу чимээ тусгаарлах шинэ OAE пробтой.
  • Илүү хурдан технологи – дуу чимээ тусгаарлах өвөрмөц технологийн тусламжтайгаар 20 дахин хурдан хугацаанд үр дүнг мэдээллэнэ!
  • Өндөр гүйцэтгэлтэй скрининг ABR: Хурдан бөгөөд найдвартай автомат ABR.
  • Олон улсын сонсголын скрининг хөтөлбөрийн протоколд нийцэх уян хатан тохиргоотой.
  • Утасгүй цэнэглэх.
  • Утасгүй Bluetooth ашиглан өгөгдөл дамжуулах, хэвлэх.
  • pathTrack систем рүү утасгүй холбогдох.
  • Нэгдсэн камер нь бар код болон QR кодыг уншиж, өвчтөний мэдээллийг хурдан, хялбар, үнэн зөв оруулах боломжийг олгодог.

SENTIERO ADVANCED

// ADVANCED

  • Өнгөт, мэдрэгч бүхий дэлгэцтэй.
  • Батерейгаар ажилладаг – Зөөвөрлөхөд хялбар.
  •  Санах ойн багтаамж өндөр (1000 гаруй шинжилгээний хариу хадгалах чадвартай).
  • Скрининг (ABR, OAE) болон оношилгоо (ABR, ASSR, OAE, дууны болон ярианы аудиометр, тимпанометр) хийх чадвартай
  • Хамгийн сүүлийн үеийн патентлагдсан технологи.
  • ASSR болон DPOAE сонсголын босго үнэлгээг хослуулан 250 Гц-ээс 8 кГц хүртэлх аудиограммыг бодитой, бүрэн автоматжуулсан аргын дагуу авах боломжтой!

SENTIERO

// DESKTOP

  • OAE, тимпанометр болон аудиометр шинжилгээний аргуудыг бүгдийг нэг дор багтаасан хэрэгсэл.
  • Тимпанометрийн проб нь: 226, 678, 800 ба 1000 Гц, олон давтамжийн тимпанометрийн шинжигээг хийх боломжтой, мөн үр дүнг 3D графикаар харах боломжтой.
  • Ижил талын(Ipsi-lateral) болон эсрэг талын (contralateral) рефлексүүдийг хэмжинэ.
  • Дунд чихний нарийвчилсан шинжилгээ: ефстахын гуурсны үйл ажиллагаа (ETF), рефлексийн бууралт (Reflex Decay).

PATHTRACK Систем болон модем

  • Нярайн сонсголын скринингийн өгөгдлийг хялбар бөгөөд ойлгомжтой хянах систем.
  • Шинжилгээний үр дүнг PathTrack системийг суурилуулсан эрүүл мэндийн байгууллагууд хаанаасч тандаж хянах боломжтой.
  • pathTrack системтэй холбогддог модем.
  • Нэг төхөөрөмж бүрт нэг модем.

Илүү их мэдээллийг та Path Medical-ийн цахим хаягаас орж үзнэ үү.