Жирэмсний чихрийн шижин

[vc_row][vc_column][vc_row_inner][vc_column_inner width=”1/6″][/vc_column_inner][vc_column_inner width=”2/3″][vc_column_text text_larger=”no”]Нийт жирэмсэн эхчүүдийн 2-9 хувьд тохиолдоно. Ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг. 24-28 долоо хоногтой илрүүлэгт хамрагдана. Шээсэнд сахар илэрсэн л бол ачаалалтай сорил хийж оношийг батална.

Жирэмсэн үед шижин үүсгэх эрсдэл:

  • БЖИ 30-аас их буюу тарган
  • өмнөх жирэмслэлтийн үед шижин үүсч байсан
  • шээсэнд сахар илэрсэн
  • гэр бүлийн гишүүд шижинтэй байх

Өмнөх жирэмслэлт, төрөлтөнд дараах байдлууд үүсч байсан бол ЖЧШ үүсэх эрсдэлтэй гэж үзнэ. Үүнд:

  • 4000 гр-с дээш жинтэй хүүхэд төрүүлж байсан
  • амьгүй хүүхэд төрүүлж байсан
  • гаж хөгжилтэй хүүхэд төрүүлж байсан
  • эхийн нас 35-с дээг байх

Оношилгоо: Цусанд сахар тодорхойлно. Санамсаргүй сахарын хэмжээ 3,5-5,7 ммоль-с их, хоол идсэний дараах сахар 7,1 ммоль-с их байх

Эмчилгээ: Жирэмсэн эмэгтэйг дотоод шүүрлийн, эх барихийн эмч хянаж, хоол зүйч эмчээс зөвлөгөө авна. Инсулин болон хоолны дэглэмээр сахарыг бууруулна. Инсулины тунг хувь хүнд тохируулна.

38-39 долоо хоногтойд төрөх замаар төрүүлэх нь тохиромжтой. Гэвч ураг хэт том, преэклампси хавсарсан тохиолдолд мэс заслын аргаар төрүүлнэ.

ЧШЖ эхийн хяналт:

  • хоол хүнсээ өөрчлөх
  • шаардлагатай бол инсулины тун нэмэх
  • сахар тогтмол хянах
  • гипогликеми үүсэхээс сэргийлэх
  • ретинопатиг хянах
  • бөөрний үйл ажиллагаа дордох

Хүндрэл:

  • ураг зулбах
  • төрөлхийн гажиг үүсэх
  • ураг хэт томрох
  • преэклампси
  • халдвар
  • кесар мэс заслын давтамж нэмэгдэх

Бамбай булчирхайн эмгэгүүд

Гипотериодизм

Үндсэн шалтгаан нь иодын дутагдал мөн Хашимотогийн тиреодит элбэг тохиолддог. Оношлогдсон даруй даавар нөхөх эмчилгээг эхэлнэ. Эхний 3н сард оношлосноор хүндрэлээс сэргийлэх боломжтой. 3 сар тутамд дааврын хэмжээг тогтоож тунг тохируулна.

Хүндрэлүүд: ихэс ховхрох, жин багатай хүүхэд, амьгүй ураг, преэклампси

Гипертериодизм

Ихэнхдээ жирэмслэхээс өмнө оношлогдсон байдаг. Жирэмсэн үед радиоидэвхт иод хэрэглэхгүй, бусад эмийн эмчилгээг хэрэглэнэ. Мэс заслаас аль болох сэргийлэх хэрэгтэй бөгөөд зөвхөн хэт томорсон, эсвэл хавдрын үед авна. Эмийг бага тунгаар өгөх хэрэгтэй учир нь ургийн бамбай булчирхайн үйл ажиллагааг дарангуйлдаг.[/vc_column_text][/vc_column_inner][vc_column_inner width=”1/6″][/vc_column_inner][/vc_row_inner][/vc_column][/vc_row]

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *