Эрт үеийн хордлого

[vc_row][vc_column][vc_row_inner][vc_column_inner width=”1/6″][/vc_column_inner][vc_column_inner width=”2/3″][vc_column_text text_larger=”no”]Тодорхойлолт: Үр хөврөл умайд бэхлэгдэх үеэс биед явагдаж буй өөрчлөлтийн улмаас төв мэдрэлийн систем болон ургал мэдрэлийн системд өөрчлөлт гарч олон тооны эмгэг шинж илэрч буй байдлыг жирэмсний эрт үеийн хордлого гэнэ. Жирэмсний эрт үеийн хордлого 4-16 долоо хоногуудад үргэлжилж аяндаа алга болно 

Жирэмсний эрт үеийн хордлого үүсэх шалтгаан: Жирэмсний эрт үеийн хордлого үүсэх шалтгаан тодорхой бус. Жирэмслэлтийн улмаас биед явагдаж буй өөрчлөлтөд дасан зохицох урвал бага байгаагаас үүсдэг гэж үүсдэг. 

Жирэмсний эрт үеийн хордлого үүсэх эрсдэлт хүчин зүйлс 

  1. Хоол боловсруулах замын архаг хууч өвчин
  2. Бөөр, шээсний замын өвчин
  3. Сэтгэл санааны хямрал, дарамт
  4. Биед явагдаж буй хорт бодисын нөлөө,
  5. Шимэгчдийн нөлөө
  6. Артерийн даралт ихсэх өвчин
  7. Таргалалттай хүмүүс илүүтэй өртдөг. 

Илрэх шинж тэмдэг 

Жирэмсэн эмэгтэй ядрамтгай, нойргүйдэлтэй, цочромтгой, сэтгэл санаа тогтворгүй болох, шүлс ялгаралт ихсэх, хоолны дуршил буурах, амтны мэдрэхүй өөрчлөгдөх, бөөлжих, дотор муухайрах, жин буурах зэрэг шинжүүд илэрч болно.

Жирэмсэн үеийн бөөлжилт

  • Жирэмсний бөөлжилт хамгийн элбэг тохиолддог шинж тэмдэг. Бөөлжилт 6% тохиолддог бөгөөд 10% д эмчилгээ шаардлагатай байдаг. Бөөлжилт жирэмсний 20 долоо хоног дотор үүсээд арилдаг. Бөөлжилт эрт илрэх тусмаа хүнд байдаг. Бөөлжилтийн илрэлт янз бүр байдаг бөгөөд илрэх шинжээр нь 3 бүлэгт хуваадаг 
  • Эхний үе шат – Хөнгөн хэлбэр: Бөөлжилт хоол идсэний дараагаас өдөрт 5-с ихгүй удаа илэрдэг. Жирэмсэн эхийн биеийн байдал хэвийн. Биеийн жинг 3кг-с илүүтэй алдахгүй.
  • 2 дахь үе – Дунд үе: Бөөлжилт өдөрт 10 удаа хүртэл давтагдана. Өглөө өлөн дээр болон хоол идсэний дараа илэрдэг. Биеийн жингээ 2 долоо хоногт 3 кг хүртэл алдаж болно.Жирэмсэн эмэгтэй ядарсан. Судасны цохилт олширсон, артерийн даралт буурсан байна. 
  • 3 дахь үе – Тасралтгүй бөөлжилтийн үе: Бөөлжилт өдөрт 25 удаа хүртэл давтагдана. Энэ төрлийн бөөлжилт нь бие организмыг усгүйжүүлдэг. Биеийн жингээ 10 кг хүртэл алдана. Өвчтөний арьс хуурай, улбагар, амнаас өмхий үнэр гарна, биеийн хэм нэмэгдэнэ, Судасны цохилт олширсон, артерийн даралт буурсан байна. Ихэнх тохиолдолд жирэмслэлтийг тасалдаг.
  • Жирэмсний эрт хугацаанд бөөлжилттэй цуг огиудас хүрэх зовуур дагалдаж байдаг. Огиудас хүрэх нь жирэмсний эрт үед дангаараа ч илэрч болдог. 

Шүлс ялгаралт

  • Шүлс ялгаралт нь жирэмсний эрт үеийн хордлогын үед түгээмэл нэг шинж юм. Энэ шинж нь жирэмсэн үеийн бөөлжилттэй ихэнхдээ цуг илэрдэг. Цөөн тохиолдолд шүлс ялгаралт нь эрчимтэй байдаг бөгөөд хоногт 1,5 л хүртэл ялгарч болдог. Шүлс ялгарах үед бие организмаас уураг, эрдэс бодис ихээр ялгардаг. Иймд жирэмсэн эмэгтэйд ихээр ядрах шинж илэрдэг бөгөөд зайлшгүй эмчилгээ шаардлагатай байдаг. 

Жирэмсэн үеийн арьсны эмгэг

  • Элбэг бус боловч жирэмсний эрт үед цөөн тохиолдолд арьсны эмгэг илэрдэг. Илрэх шинж тэмдэг нь арьс загатнадаг бөгөөд ихэнхдээ бэлэг эрхтэн орчмоор илэрдэг. Загатнаа илэрснээр нойр хямрах, цочромтгой болох, сэтгэл санаа тавгүйтэх шинж илэрч болдог. Жирэмсний хугацаанд мөөгөнцөр, харшил, чихрийн шижингийн үед загатнаа илэрч болдог тул ялган оношилогоо хэрэгтэй. 

Жирэмсний эрт үеийн гуурсан хоолойн багтраа

  • Харьцангуй цөөн тохиолдоно. Илрэх шинж тэмдэг нь амьсгаадна, архаг хуурай ханиалгана. Гуурсан хоолойн багтраанаас ялгарах ьн жирэмсний хугацаанд үүсээд арилдаг. 

Жирэмсэн үеийн таталт ба яс зөөлрөлт

  • Цөөн тохиолдоно. Жирэмсэн үед кальци фосфорын солилцоо алдагдсанаас хэмт ясанд хугарал үүсдэг. Жирэмсэн үеийн таталт нь дээд , доод мөч болон нүүрний булчинд таталтууд илэрдэг. 

Эмчилгээ

      Жирэмсэн эхийг тайван байлгах төв мэдрэлийн системийн цочромтгой байдлыг бууруулахад оршино. Өдөрт 6-8 удаа бага багаар ойр ойрхон хооллох

Жирэмсний хожуу хордлого

Тодорхойлолт : Жирэмслэхээс өмнөх хэвийн артерийн даралт жирэмсний 20 дахь долоо хоногоос хойших хугацаанд агшилтын даралт 140мм МУБӨ-с их эсвэл сулралын даралт 90мм МУБӨ-с их байгаад, шээсээр уураг 0,3гр- с ихээр алдахыг хэлнэ.

Эмгэг жам: Жирэмсний хожуу үеийн хордлого нь жирэмсэн эмэгтэйн бие махбодын бүх эрхтэн системүүдэд өөрчлөлт үүсгэдэг, мэдрэл-шингэний маш нарийн нийлмэл эмгэг үзэгдэл мөн. Жирэмсний хожуу үеийн хордлогын үүсэл, эмгэг жамын нууцыг бүрэн тайлж чадаагүй байна. Гэхдээ ихэс – умайн цусны эргэлттэй холбоотойгоор үүсдэг гэж үздэг. Энэ нь ихсийн цусан хангамж буурахад ихсээс ялгардаг простогландинуудын (простоциклин, тромбоксан) тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой гэж үздэг.

Жирэмсний хожуу хордлого болох шалтгаан: 

  • Ядруу, сульдаатай байсан
  • Хорт зуршилтай, ажлын ачаалал ихтэй
  • Амьдрах орчны нөхцөл муу
  • Стресс
  • Шүд, хоолойн өвчтэй
  • Осол, гэмтэл

Эрсдэлт хүчин зүйл:

  • 20-с доош, 40- с дээш насны жирэмслэлт
  • Урьд жирэмслэлтэд хожуу хордлого болж байсан. Дахин тохиолдох нь 40-50% байна
  • Удамшлын асуумжтай (ээж, эгч нар нь хожуу хордлого болж байсан)
  • Архаг артерийн даралт ихсэлт
  • Таргалалт 
  • Бөөрний өвчлөл
  • Сахарын диабет
  • Чонон хөрвөс
  • Ревматойдны артрит
  • Ихэр жирэмслэлт

Жирэмсний хожуу хордлогын үед гарах шинжүүд:

  • Дотор муухайрах
  • Толгой өвдөх, эргэх
  • Нүдний угаар өвдөж, гэрэл харж чадахгүй байх
  • Гар бадайрах, жирэлзэх
  • Цусны даралт өндөрсөх 
  • Гарын алга цэгэн улаан болж, хэлний үзүүр улайж өнгөртөнө
  • Хордлого даамжирсан үед бүх бие хавагнах
  • Ууц, нурууны өвдөлт ихсэж бөөрний үйл ажиллагаа суларна

Дараах шинжүүд илэрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй ǃǃǃ

  • Нүүр, гар. шилбээр хавагнах
  • Шээсний гарц хоногт 500мл-с бага
  • Толгой өвдөх, толгой эргэх
  • Аюулхай орчим өвдөх
  • Нүд бүрэлзэх
  • Шилэн хүзүүгээр хөшиж өвдөх
  • Артерийн даралт их байх

Жирэмсний хожуу хордлогын хүндрэл:

  • Ургийн өсөлт саатах
  • Дутуу төрөх
  • Ихэс ховхрох
  • Нефропати 
  • Цус харвах 
  • Таталт (эклампси)
  • Эвэрлэг ховхорч хараагүй болох
  • HELLP (Англиар Hemolysis, Elevated Liver enzymes, Low Platelets гэсэн үгийн товчилсон хэлбэр юм.) синдромоор хүндрэх аюултай. Төрсний дараа 48 цагийн дотор тохиолдож болно. 

Жирэмсний хожуу хордлогын хүндрэлээс урьдчилан сэргийлэх

  • Сэтгэл санаагаа тайван байлгах
  • Ажлын ачааллаа багасгах
  • Амрах (өдөрт 8-10цаг унтаж байх)
  • Хооллолт- амин дэмээр баялаг хүнс хэрэглэх
  • Биеийн жингээ хянах – жирэмсний 2-3 дахь долоо хоногт 1500 гаас 2000 граммаас ихээр нэмэгдэх нь магадгүй хаван үүсэж байж болно
  • Артерийн даралтаа тогтмол үзэх- хэвийн байх үеийн артерийн даралт 30мм МУБӨ-с ихэссэн бол даралт ихсэлт гэж үзнэ. Мөн агшилтын даралт 140мм МУБӨ-с их, сулралын даралт 90мм МУБӨ-с их бол эмчид үзүүлэх шаардлагатай
  • Хорт зуршлаас татгалзах

[/vc_column_text][/vc_column_inner][vc_column_inner width=”1/6″][/vc_column_inner][/vc_row_inner][/vc_column][/vc_row]

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *